Нийт нутгийн 75 хувьд цасан бүрхүүл тогтжээ


Нийт нутгийн 75 хувьд цастай ба өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхцийн хэмжээ 12 хувиар, цасны зузаан Увс, Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн нутгаар 6-16 см-ээр нэмэгдсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Цаашлаад зарим аймаг сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм. Тухайлбал, Баян-Өлгий  аймагт зудын эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд онцолж буй. Тус аймгийн нийт газар нутгийн 68 хувь цастай байна.

 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *