116 гэрчийн 91 нь Оюутолгойн сонсголд ирсэн байна


“Жавхлант” (MV-15225), “Шивээтолгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаарх нотлох баримтуудыг өнөөдрийн сонсголоор үргэлжлүүлэн шинжлэн судалж байна.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47.2-т заасны дагуу сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэв. Тухайн сэдвээр нийт 13 гэрч дуудан, бүгдэд нь мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Үүний 4 нь сонсголд оролцох боломжгүй гэдгээ урьдчилан бичгээр ирүүлсэн бол 8 гэрч ирсэн, 1 гэрч ирээгүй хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн С.Сэргэлэн танилцуулав.

Энэ сонсголд нийт 116 гэрч дууджээ. “Жавхлант” (MV-15225), “Шивээтолгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, “Жавхлант” (MV-15225), “Шивээтолгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан. 

Энэ сонсголд дуудагдсан 166 гэрчийн 153-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 13 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 153 гэрчийн 37 нь сонсголд оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Иймд сонсголд оролцвол зохих 116 гэрчийн 91 нь буюу 78.4 хувь нь хүрэлцэн ирсэн байна. Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар “Монголын уул уурхайн үндэсний ассоциац”, “Иргэн та хүч залуусын нэгдэл”, “Татварт иргэний хяналт” төрийн бус байгууллага болон Сайн ардчилсан иргэдийн намын төлөөлөл, иргэдийн төлөөлөл оролцож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *