Өнөөдрөөс хүйтний эрч чангарна


Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, энэ сарын 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17-ээс -22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11-ээс -16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3-аас -2 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -3-аас -8 градус, бусад нутгаар -7-аас -12 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Үдээс хойш ялимгүй цас бударна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -11-ээс -13 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *