Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Юүтонг ZK6116HG маркийн 300 автобус явж байна. Энэ автобусыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”, “Юүтонг бус” ХХК хамтын ажиллагааны хүрээнд “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ” байгуулж нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн.
Тус ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 12 аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникийн 45 ажилчдад Юүтонг ZK6116HG маркийн автобусыг ашиглах хугацаанд түгээмэл гарсан эвдрэл, гэмтэл түүний засвар үйлчилгээг хэрхэн хийх, цаашид анхаарах зүйлсийн талаарх сургалтыг “Сутайн буянт” ХХК-ийн сургалтын танхимд зохион байгууллаа. Тус сургалтыг хийснээр аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникийн ажилчид тухайн автобусанд түгээмэл гардаг эвдрэл, гэмтлийг өөрсдөө засварлах болон урьдчилан сэргийлэх чадвартай болж байгаа юм.



