“Юүтонг Техник-2025” засвар үйлчилгээ, ур чадварын тэмцээн боллоо


“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, БНХАУ-ын “Юүтонг бус” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Юүтонг ZK6116HG маркийн автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд буй. 

Тэгвэл нийтийн тээврийн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд “Юүтонг Техник-2025” засвар үйлчилгээ, ур чадварын тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд Юүтонг компанийн төв оффис болох БНХАУ-ын Жэнзоу хотод автобусны засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан нийтийн тээврийн 17 аж ахуйн нэгж байгууллагын 34 инженер, техникийн ажилтан оролцсон бөгөөд зохиомлоор үүсгэсэн гэмтлийг хамгийн богино хугацаанд илрүүлж, засах, хэвийн үйл ажиллагаанд оруулах ур чадвараараа өрсөлдлөө.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, БНХАУ-ын “Юүтонг бус” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдыг тогтмол сургалтад хамруулдаг бөгөөд инженерүүд өнгөрсөн жил Юүтонг автобусанд ямар гэмтэл гарч болох, эвдрэл гэмтэл гарахад хамгийн богино хугацаанд хэрхэн засварлаж, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах талаар сургалтад хамрагдсан юм.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *