Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Төсвийн тодотголоор энэ жил 85,000 тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн байсан бол жилийн эцсээр 87,000 тонн гарахаар байгаа. Харамсалтай нь экспортын нүүрсний бүтцийг задлаад харвал, эрчим хүчний нүүрс буюу бага үнэтэй нүүрс нь илүү их гарж байна.
Өөрөөр хэлбэл, баяжуулсан буюу коксжсон болон хагас коксжсон нүүрс үнийн хувьд өндөр боловч хэмжээ нь бага гарч байгаа учраас нүүрснээс орж ирж буй орлого бидний төлөвлөгөөнд хүрэхгүй байна.
