Монголд жилд 100-120 хүүхэд хорт хавдартай гэж оношлогддог


ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатар “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” төслийг хэрэгжүүлэх төслийн багийнхантай уулзах үеэрээ ийм мэдээлэл өглөө.

Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний хүртээмж, тэгш байдлыг сайжруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага , НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын “St. Jude” эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Суурин төлөөлөөгч Сокорро Эскаланте болон бусад албан хүмүүс ЭХЭМҮТ-д хүмүүс хүлээлгэн өглөө.

Эдгээр төхөөрөмжүүд нь хорт хавдрын эмийн хөргөлтийн горим, аюулгүй хадгалалт, эмийн чанарыг алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлснээр хүүхдийн хорт хавдрын эмчилгээний үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтой юм.


One response to “Монголд жилд 100-120 хүүхэд хорт хавдартай гэж оношлогддог”

  1. сайд болгон л очоод эхлүүллээ, эхлүүллээ гэх юм. Эхлээд удаж бгаан биш үү, наана сууж байгаа удирдлага гэх гахайнууд нь хэлдэггүй юм байх даа. энэ нэг хар авгай бас хэлмээр юм, анх удаа, эхлүүлж баына гээл сайд бүрийг дагаад л дахин дахин очих юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *