Яруу найрагч М.Билэгсайханы эмчилгээний зардал бүрдэж, маргааш гадаад явахаар болжээ


“Болор цом” наадмын 5 удаагийн шагналт, яруу найрагч М.Билэгсайхан уушгины хавдар тусаж, Монголд эмчлүүлэх боломжгүй учир гадаад улсыг зорихоор болсон. Гэвч эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа учир Монголын ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүсэж, хандивын аян эхлүүлсэн юм.

Бид түүний эхнэр Р.Отгоноос хандивын аяны талаар тодруулахад “Миний ханийн эмчилгээний зардал бүрдэж, маргааш /2025.12.12/ эмчилгээндээ явахаар болсон. Хандивын гараа сунгасан нийт ард түмэндээ болон мэдээллийг олон нийтэд хүргэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүддээ маш их баярлалаа” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *