“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томиллоо


Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын Онцгой бүрэн эрх төлөөлөгчийн багийг томиллоо. 

Бүрэн эрхт төлөөлөгч У.Бямбасүрэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал компанийн тамга тэмдэг хүлээлгэн өгч баг хамт олонд амжилт хүслээ. Ажил хүлээлцэх арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Бямбацогт тэргүүтэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх удирдлагын баг өнгөрсөн хугацаанд сайн ажилласныг онцлон тэмдэглээд цаашид улам эрчимжүүлэх шаардлагатай байгаа  тухай танилцуулав. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *