Өчигдөр буюу 12 сарын 11-ний орой нийслэлийн автозамд тэг зогсолт болсон. Иргэд 3 болон түүнээс дээш цаг түгжирч байгаа талаар олон нийтийн сүлжээнд мэдээлж, бухимдлаа илэрхийлсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн нийслэлийн ЗДТГ машины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлжээ. Учир нь Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж, замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн гэж үзэж байгаа юм. Тиймээс иргэдээс машины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсэн гэх. Санал асуулга 12 дугаарын 11-ний 22:00 цагаас 12 дугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Та бүхэн https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар санал асуулгад оролцох боломжтой юм.
Машиныг дугаарын тэгш,сондгойгоор нь явуулах санал авч эхэллээ
