Малчид, тээвэрчдийг аюулгүй байдлаа хангахыг санууллаа


Нутгийн зүүн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Харин өнөөдрөөс Говийн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас анхааруулжээ. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -24–29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -17–22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8–13 градус, бусад нутгаар -13–18 градус хүйтэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *