Нэг өдрийн дотор дулаантай холбоотой 28 дуудлага бүртгэгджээ


“УБДС” ТӨХК -ийн шуурхай удирдлагын алба 24 цагаар дулаантай холбоотой санал, гомдлыг иргэдээс авч ажиллаж байна. Хэрэглэгчдийн дуудлага хүлээн авах 7004-7005 дугаарын утсанд өдөрт дулаан хангамжтай холбоотой 28 дуудлага бүртгэгджээ. Үүнээс зургаан гомдлыг холбогдох шийдвэрлэхээр хариуцсан хэлтсүүдэд шилжүүлжээ. Гадаа -20 хэм байхад дулааны цахилгаан станцуудаас дулаан, эрчим хүчний температурыг 116 градусаар тогтмол авдаг байна. Гэсэн хэдий зарим байршилд дулаан хангалтгүй байгаа талаар санал гомдол иргэдийн зүгээс тасралтгүй ирэх болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *