Налайх дүүргийн 1579 ам метр талбайг тохижууллаа


Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороо, 33 дугаар байрны гадаах 1579.0 ам метр талбайг тохижуулж дуусжээ. Хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган зам, авто зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг суурилуулсан байна.

НОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус тохижилтын ажлыг “Тэнгэрийн модон багана ХХК” хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *