Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Р.Отгонжаргалын хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл өнөөдөр Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайваныг томилжээ. Г.Энхтайван нь шалгагч, гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, салбарын эрхлэгч, ГЕГ-ын дэд даргын албан тушаалуудыг хашиж байсан туршлагатай гэнэ.
ГЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогджээ
