Энэ сарын 11-ний орой нийслэлийн хэмжээнд автозам тэг зогсолтод орсон.Үүнээс улбаалж иргэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хуваарилах саналыг гаргажээ. Харин НЗДТГ-аас санал үндэслэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх саналыг энэ сарын 11-ний 22:00 цагаас эхлүүлсэн. Улмаар санал асуулга гурван хоног үргэлжилж 6544 хүн оролцсноос 52 хувь нь автомашины улсын дугаарын тэгш,сондгой хязгаарлалтыг дэмжсэн байна.

Шийдвэр одоогоор албажаагүй. Албажсан тохиолдолд жолооч нар 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно.Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон сондгой тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох байсан ч Хууль зүйн сайд шийдвэр албажаагүй гэдгийг мэдэгдсэн тул Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр жолооч нар дугаарын хязгаарлалтгүй зорчино хэмээн мэдэгдээд байна.

