НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг маргааш буюу 12 дугаар сарын 17-нд 13:00 цагаас болно. Тохирол шинэчлэгдсэн журмын дагуу e-barimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдах юм байна. Энэ удаагийн тохиролд 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
