Австрали улсын Сидней хотын Бонди далайн эрэгт өчигдөр буутай 2 этгээд еврейчүүдийн тэмдэглэлт баярын үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас 15 хүний амиа алдаж, 40 орчим хүн гэмтсэн ноцтой хэрэг гарчээ. Өнөө өглөө тус улсын Цагдаагийн газар гал нээсэн 2 этгээд аав, хүү хоёр байсан гэж мэдэгдлээ. Гал нээсэн 2 этгээдийн 1 нь буудуулж нас барсан бол нөгөө нь буудуулан шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Уг хэргийн талаар Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз “Гэрэл гэгээтэй өнгөрүүлэх байсан энэ өдөр Австралийн түүхэнд хар өдөр болж үлдлээ” хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр галт зэвсэг эзэмших тухай хуулийг чангатгаж, хүмүүсийн эзэмшиж буй галт зэвсэгт хяналт тавина гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
