Цагаан сар, наадам бямба, нямд таарвал нөхөж амрах хуулийг энэ 7 хоногт батална


Энэ 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нийтээр тэмдэглэх баярын өдрүүд бямба ням гарагт таарвал ажлын өдрөөр нөхөж амрах хуулийн эцсийн хэлэлцүүлэг парламентад өрнөнө. Уг хуулийг Б.Уянга гишүүн санаачилсан бөгөөд Засгийн газраас нийтээр тэмдэглэх бүх баярууд биш зөвхөн Цагаан сар, наадмын өдрүүд бямба, нямд таарвал нөхөж амарч байх саналыг оруулсан байдаг. Уг саналыг байнгын хороо дэмжээгүй ч чуулганаар дэмжиж, хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгтээ ороход бэлэн болоод байна. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр яригдах бол чуулганаар пүрэв гарагт хэлэлцүүлэх хуваарьт оржээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *