Зүүн гурван аймаг Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлд иргэдэд үйлчлэх нийтийн автобусны зогсоол “Тэнгэр плаза”-д байрладаг байсан. Энэ нэрээ өөрчилж “Драгон тэнгэр терминал” болжээ. Эндээс Говьсүмбэр, Замын-Үүд чиглэлийн автобус хөдөлдөг.
“Тэнгэр плаза”-г шинэчлэн засаж, иргэдийн тав тухад нийцсэн бүтээн байгуулалт хийжээ. Урд талаар хашсан төмөр хашааг буулгаж зөвхөн терминалаар үйлчлүүлэх иргэд ч гэлтгүй Баянзүрх дүүргийн иргэдэд тав тухтай үйлчлэх боломж олгосон байна.
“Драгон тэнгэр терминал”-ын хоёрдугаар давхарт “Авто тээврийн үндэсний төв” байрлана. “B1” буюу зоорины давхартаа дулаан зогсоолтой бөгөөд энэ сарын 18-нд албан ёсны нээлтээ хийнэ.

