Үе тэнгийн үндэсний сургагч хүүхдүүдийг бэлтгэлээ


Өсвөр насныханд эрүүл амьдралын хэв маяг, эерэг харилцааны дадал зуршлыг төлөвшүүлэх, үе тэнгийн сургагч бэлтгэх зорилгоор “Эрүүл амьдрал, эерэг харилцаа” өсвөр насны үе тэнгийн үндэсний сургагч бэлтгэх хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 6 сургуулийн 10-11 дүгээр ангийн 30 суралцагч болон сургуулийн эмч нарыг хамруулан 12 дугаар сарын 11-13-нд зохион байгууллаа.Боловсролын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын хүүхдийн анагаахын академитай хамтран зохион байгуулав.

Тус сургалтаар:
Үе тэнгийн сургагч гэж хэн бэ? Хэрхэн мэдээлэл хүргэх вэ?
Харилцааны ур чадвар, багаар ажиллах, үр дүнтэй танилцуулах арга зүй
Өсвөр үеийн сэтгэлзүй, бие бялдрын онцлог
Сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох
Эрүүл амьдралын хэв маяг гэж юу вэ?
Дэлгэцийн зохистой хэрэглээ, цахим харилцааны соёл
Хоол тэжээл ба зохистой харьцаа
Үр дүнтэй харилцаа
Манлайлал, багийн ажил
Тамхи, архи, мансууруулах бодисын хор уршиг
Сургалтын арга барил
Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд
Сарын тэмдгийн алдагдал, өвдөлт
Сэтгэл зүйн эрүүл мэнд
Үе тэнгийн дээрэлхэлт – Хүчирхийллийн төрлүүд
Ирээдүйн зорилго ба урам зориг
Үе тэнгийн сургалт төлөвлөх зэрэг агуулгаар мэдлэг, чадвар, хандлагаа сайжруулан хамтран ажиллалаа.

Үндэсний сургагчаар бэлтгэгдсэн сурагчид “Найздаа туслая” гарын авлагын агуулгаар 6 ерөнхий боловсролын сургуулийн 180 сурагчийг сургалтад хамрууллаа.

Цаашид “Үе тэнгийн зөвлөгч” сурагчид үндэсний түвшинд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.Хоол тэжээл ба зохистой харьцаа
Үр дүнтэй харилцаа
Манлайлал, багийн ажил
Тамхи, архи, мансууруулах бодисын хор уршиг
Сургалтын арга барил
Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд
Сарын тэмдгийн алдагдал, өвдөлт
Сэтгэл зүйн эрүүл мэнд
Үе тэнгийн дээрэлхэлт – Хүчирхийллийн төрлүүд
Ирээдүйн зорилго ба урам зориг
Үе тэнгийн сургалт төлөвлөх зэрэг агуулгаар мэдлэг, чадвар, хандлагаа сайжруулан хамтран ажиллалаа.

Үндэсний сургагчаар бэлтгэгдсэн сурагчид “Найздаа туслая” гарын авлагын агуулгаар 6 ерөнхий боловсролын сургуулийн 180 сурагчийг сургалтад хамрууллаа.

Цаашид “Үе тэнгийн зөвлөгч” сурагчид үндэсний түвшинд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *