Улаанбаатар хотын агаарын чанарын хоногийн мэдээг танилцуулж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар, Баянхошуу орчим агаарын бохирдол хамгийн ихтэй байна. Тодруулбал, агаарын чанарын индекс нь 297-г зааж байгаа бол Дамбадаржаа орчим 215 байна. Харин Нисэх орчим агаарын бохирдолгүй байгаа юм.

Агаарын чанарын индекс:
- 0-50 Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
- 50-100 Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
- 101-200 Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
- 201-300 Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
- 301-400 Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
- 401-500 Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
