Гал унтраах, цагдаа, эмнэлгийн машин хороолол хотхон руу нэвтэрдэг чиптэй болгоно. Нийслэлийн бүх хотхон хорооллын орц гарцыг чөлөөлж , эмнэлэг, онцгой, цагдаагийн автомашиныг шууд нэвтэрдэг байхаар төлөвлөж байна. Мөн ирэх жил нийслэлийн өндөрлөг 16-19 байршилд камер суурилуулж, галын машинуудыг GPS болон хиймэл оюунд холбох юм. Ингэснээр гал сөнөөгч нар аль замыг сонгож ослын газарт хурдан очихыг шийдэх боломжтой. Мөн галын машин дээр 360 эргэдэг камертай суурилуулна. Ингэснээр гал сөнөөгч нар галын хаанаас нь унтраахыг шийдэх боломж бүрдэх аж.
Онцгой, цагдаа, эмнэлгийн машин хороолол, хотхон руу шууд нэвтэрдэг болно
