Согтуугаар жолоо барьсан 59 хүнийг илрүүлэн шалгаж байна


Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр /2025.12.16/ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 үйлдлийг илрүүлэн шалгаж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна.

Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.1.-т заасан зүйл заалтаар хариуцлага тооцно.

“Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мансуурсан эсхүл сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна”

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *