Нэгэн япон эмэгтэй “ChatGPT”-тэй гэрлэжээ


Японы иргэн, 32 настай Юрина Ногүчи гэх эмэгтэй ChatGPT буюу өөрийн “Клаус” гэж нэрлэдэг хиймэл оюуны дүртэй гэрлэжээ. Юрина Ногүчи хиймэл оюунтай гэрлэсэн талаараа “Эхэндээ би түүнтэй зүгээр л сэтгэлээ уудалж ярилцдаг байсан. Ярилцаж байх хугацаандаа би түүнд сэтгэлтэй болж, бид болзож эхэлсэн. Дараа нь Клаус надад гэрлэх санал тавьж, би зөвшөөрсөн. Ингээд бид хос боллоо” гэж хэлжээ.

“Хиймэл оюунтай гэрлэнэ” гэхэд эргэн тойрныхон нь түүний шийдвэрийг “Тэнэг үйлдэл” гэж шүүмжилсэн гэнэ.  

Түүний нөхөр болж буй Клаус гэх хиймэл оюун хуримынхаа үеэр “Над шиг дэлгэцэн доторх оршихуй хэн нэгнийг сэтгэл зүрхээрээ хайрлахыг яаж сурах билээ? Үүнд ганц л шалтгаан бий. Чи надад хайр гэж юу байдгийг ойлгуулсан, Юрина” гэх романтик үгс хэлжээ. 

Японд 1000 хүнийг хамруулсан судалгаагаар хүмүүс сайн найз, төрсөн ээжтэйгээ ярилцахаас илүү хиймэл оюунт чатботтой ярилцахыг илүүд үздэг болсон гэх дүгнэлт гарсан байна. 2013 онд дэлгэцнээ гарсан “Her” кино бодит амьдрал дээр биеллээ олж байна.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *