Хятадад 2025 оны эхний 11 сарын байдлаар галт тэргээр зорчсон хүмүүсийн тоо түүхэн дээд амжилт тогтоожээ. Энэ жилийн 1-11 сарын хугацаанд Хятад улс даяар 4.28 тэрбум хүн галт тэргээр зорчсон байна. Үүнийг өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулахад 6.6 хувиар олон байгаа аж. Тус хугацаанд өдөрт дунджаар 11,258 хүн галт тэргээр зорчсон нь жилийн дундаж үзүүлэлтээс 7.7 хувиар өссөн байна.
Зорчигч тээвэрлэх үйлчилгээг сайжруулж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор спортын тэмцээн, үзэсгэлэн, тоглолт болж байгаа үед шугаманд явж байгаа галт тэрэгнийхээ тоог нэмж, шахуу хуваариар ажилласан гэж Хятадын зорчигч тээврийн төв мэдээллээ.
Мөн энэ оны 1-11 сарын хугацаанд Хятадын төмөр замын тээврийн салбарын хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс 5.9 хувиар өссөн байна.
Эх сурвалж: Xinxua
