Үндэсний статискийн хорооны мэдээлснээр энэ оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 21.0 хувиар өсчээ.
Үүнд нөлөөлсөн хүчин зүйлс:
- Иргэдийн зээлийн үлдэгдэл 4.1 (18.6%) их наяд төгрөгөөр,
- Хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл 3.5 (26.1%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 39.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.8 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 423.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт. Харин чанаргүй зээл 2.4 их наяд төгрөг болжээ.
