Энэ сарын 09-ний өдөр Сайншанд дахь Гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын гаалийн хяналтын бүсэд “С” компани 3 машин 140 тонн буюу 76 шуудай жонш оруулж, Сайншанд дахь Гаалийн газарт гаалийн бүрдүүлэлт хийлгэжээ. Мэдүүлгийг нь үндэслэн гаалийн байцаагчид хяналт шалгалт хийхэд 21 шуудай жоншны доор их хэмжээний, олон өнгийн, янз бүрийн хэлбэр дүрстэй байгалийн чулуу нуусан байжээ.
Дээрх 76 шуудай жоншийг тус талбай дээр нэг бүрчлэн задалж, нарийвчилсан шалгалт хийхэд 61 төрлийн нийт 30.3 тонн байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах зорилготой нуусан байсныг илрүүлжээ. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул харьяаллын дагуу прокурорын зөвшөөрлөөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.
