УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигч С.Наранцогтоос гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд С.Наранцогтыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад, санал хураалтад оролцсон гишүүдийн 79.8 хувь нь дэмжсэнээр УИХ-ын тогтоол батлагдлаа. Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогт томилогдсон тул бүрэн эрхийн хугацаа нь дууссан Б.Лхагвасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм.
Монгол банкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөллөө
