Өмнөд Солонгосын төвийн бүс нутагт байрлах өндөглөгч тахианы фермүүдэд өчигдөр шувууны ханиад илэрснийг эрх баригчид мэдээллээ. БНСУ-ын Чүнчон мужийн Госан болон Чонан хот дахь өндөглөгч тахианы 2 аж ахуйгаас гоц халдварт H5N1 шувууны ханиад илэрчээ. Үүнтэй холбогдуулан тус аж ахуйд ариутгал хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Энэ нь Өмнөд Солонгост хүйтний улирал эхэлснээс хойш шувууны ханиад илэрсэн 14 дэх тохиолдол болов. Чонан хотын тус фермд 2020 оноос хойш 4 дэх удаагаа гоц халдварт шувууны ханиад илрээд байна.
Эх сурвалж: Korea Herald
