Увс аймгийн Улаангом сумын “Шинэ-Улаангом” захын түрээслэгчидтэй 12 дугаар сарын 18-нд Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нар уулзаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтад оролцсон түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих хүүгүй, эсвэл хөнгөлөлттэй зээл олгохыг хүсэв. Мөн шатсан захын буурин дээр 2026 онд шинэ худалдааны төв барьж, ашиглалтад оруулахыг шат, шатны байгууллагад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэх дэмжлэг хүсжээ.
Шатсан захын түрээслэгчид хүүгүй, эсвэл хөнгөлөлттэй зээл хүсжээ
