Он гарснаас хойш аюулт үзэгдэл, ослын тохиолдол 4974 удаа бүртгэж, өмнөх оны мөн үеэс 64-өөр буюу 1,3 хувиар өссөн байна. Энэ талаар ҮСХ-оос дараах судалгааг гаргажээ. Тодруулбал,
Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний 11 сарын байдлаар 4895 хүн нэрвэгдэж, 54.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Харин төрлөөр авч үзвэл, 2025 оны эхний 11 сард ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 113 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 63 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 38 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 4760 удаа тус тус бүртгэжээ.
