Нийтийн тээвэрт толгой тоолох төхөөрөмж суурилуулснаар орлого нь 69 хувиар өсжээ


Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, зорчигчдийн толгой тоолох төхөөрөмж суурилуулснаар орлого нь өмнөх жилүүдээс 69 хувиар өсжээ. Түүнчлэн өнгөрсөн онд нийтийн тээврийн орлого 30 тэрбум төгрөг байсан бол энэ оны 11-р сарын байдлаар 51 тэрбум төгрөг болж нэмэгдсэн талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Мөн зорчигч жолоочид бэлэн мөнгө өгдөг байсныг болиулж, зориулалтын хайрцагт хийдэг болсон нь нийтийн тээврийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Өнгөрсөн онд нийтийн тээврээр 134 сая зорчигч зорчсон бол энэ оны өнгөрсөн сарын байдлаар 156 сая зорчигч үйлчлүүлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *