Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт орууллаа


Нийтийн тээврийн бодлогын газраас Хан-Уул дүүргийн 3, 8 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээлээ. Ингэснээр Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт орж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Х:11 “Давааны Зөрлөг-5 шар” чиглэлийн замналд “Монгол наадам цогцолбор” (урд), (хойд) зогсоолыг нэмэв.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Танктай хөшөө-Зайсан” чиглэл болгон өөрчлөв.

Эдгээр чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөх ба иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *