45 хоногт 313 хүн осголт, хөлдөлтийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авчээ


Өвлийн улирал, тэр ААН, байгууллагууд шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй осголт, хөлдөлтийн тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдсэн талаар ГССҮТ-өөс мэдээллээ. Тухайлбал, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 14-ний хооронд нийт 313 хүн осголт, хөлдөлтийн шалтгаанаар тусламж үйлчилгээ авчээ. Эдгээр тохиолдлын дийлэнх хувийг 14-30 хүртэлх насны залуус эзэлж буй төдийгүй хөлдөлтийн зэрэг хүнд байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *