Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дулааны станцын өргөтгөл 21мвт-ыг байнгын ашиглалтад орууллаа


Монгол Улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвийн Дулааны станцыг 21 МВт-аар өргөтгөх төсөл арга хэмжээний барилга угсралтын ажил дуусч ашиглалтад орлоо.

Уг төсөл арга хэмжээний хүрээнд Эргэлдэх буцламтгай үет шаталтын технологи бүхий 21 МВт-ын хүчин чадалтай зуух, уутат үнс баригч, 45 м өндөртэй утааны хийн яндан, 6/0.4кВ-ын 2х800кВА чадалтай хаалттай дэд өртөө бүхий иж бүрэн станц гэрээнд заасан хугацаандаа амжилттай дуусч Эрчим хүчний сайдын А/352 тоот тушаалаар Улсын комисс 2025 оны 12 дугаар сарын 17-19-нд ажиллаж байна.

Барилга угсралтын ажлыг “МЭЗ” ХХК 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхлүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зуухыг галлаж туршилт тохируулгын ажлыг эхлүүлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *