Халтирч унахаас сэргийлж резинэн ултай гутал өмсөхийг зөвлөж байна


2025 оны эхний 11 сарын байдлаар, халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр 5365 хүн бэртэж гэмтсэн байна. Харин энэ сарын эхний 14 хоногт нийт 1200 хүн халтирч унаж, гэмтсэний улмаас ГССҮТ-д ханджээ. Цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор гэмтэж бэртэх шалтгааны дийлэнх хувийг мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байгаа юм. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл багтаж байна.

Иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, хөлийн байрлал ташуу болон хавсарч унах, аарцаг нуруугаар суун тусах, арагш хүчтэй савж унах зэргээс үүдэлтэй бэртэл гэмтэлд илүү өртөж байгаа тул Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгч буй дараах зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхаарна уу.

ЗӨВЛӨМЖ:

  • Резинэн ултай буюу зөөлөн ултай гутал өмсөх, мөн халтирдаггүй гутлын хадаас хэрэглэх
  • Таяг юмуу тулгуур болох зүйлс хэрэглэх
  • Даарах, халтирах үед авах гэмтлээс сэргийлэх үүднээс малгай, бээлий өмсөх
  • Гараа халаасандаа хийхгүй явах
  • Явган зорчих хэсгийн зам талбайд гялгар гадаргуутай хавтан, хатуурч хөлдсөн цас, мөсний тогтоц байгаа эсэхийг анзаарах
  • Авто замаас зайтай зорчих, явган хүний гарцаар гарахдаа гүйх, халтирч унах, хурдтай яваа автомашинаас болгоомжлох
  • Бага насны хүүхэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх
  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу орой үдшийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар явах, хувийн гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *