БНХАУ-аас өдөр бүр 2400 тонн коксон түлш авч байна


Борлуулалтын цэгүүдэд коксон түлш дууссан талаар иргэд мэдээлжээ.  Тэгвэл “Таван толгой түлш” ХХК-иас түлш тасалдаагүй нийлүүлэлт хэвийн байгаа талаар мэдэгдлээ.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 425 борлуулалтын цэг ажиллаж байгаа. Коксон түлш борлуулалтын цэгт 1-2 цагаар хоцорч очих тохиолдлыг хүмүүс түлш тасарсан хэмээн олйгож байна гэдгийг онцолсон юм. “Тавантолгой түлш” ХХК өдөр бүр БНХАУ-аас коксон түлшний цуваа ачааг авч байгаа. Ингэхдээ өдөрт 2400 тонн түлшийг хүлээн авдаг байна. Одоогоор  28569 тонн коксон түлшний нөөцтэй байгаа юм. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *