ЦУОШГ-аас өнөөдрөөс эхлэн баасан гараг хүртэлх /2025.12.24-2025.12.26/ цаг агаарын урьдчилсан мэдээг ирүүллээ. Эдгээр өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.
Харин 12-р сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-р сарын 25, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
