Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаараа тэтгэврийн хэмжээг нэмэх, доод хэмжээг шинэчлэн тогтоохоор төлөвлөсөн ч уг асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсан байна. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох ЗГ-ын тогтоолын төслийн талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир сэтгүүлчдэд “Тэтгэврийн асуудлыг хэрхэн шийдэх асуудлыг 12-р сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр хойшлууллаа” гэж мэдээллээ.
Тэтгэвэр нэмэх асуудлыг ЗГ 31-нд хэлэлцэхээр хойшлуулжээ
