Азийн хөгжлийн банкнаас зээл авч, аймгуудад эмнэлэг, сургууль барина


Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ. Азийн хөгжлийн банкнаас нэн хөнгөлөлтэй авах 475 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөний дагуу 17 аймгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээг шинэчилж, 2 дугаар шатлалын эрүүл мэндийн тусламж үзүүлдэг болгох, Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж 32 сургууль, 9 цэцэрлэг барих юм. Мөн ХАА-н салбарын хүний нөөцийг чадавхжуулах, Онцгой байдлын гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах чиглэлд зарцуулахаар төлөвлөсан байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *