Сонгинохайрхан дүүргийн “Мөнгөн шинэ жил” баярын арга хэмжээгээр “Open Mic” болно. Үүнтэй холбогдуулан дуунд дуртай, дуулах сонирхолтой хүүхэд, залуучуудыг оролцохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалжээ. Тус үйл ажиллагааг энэ сарын 25, 26-нд Саппоро болон Хүүхэд, Залуучуудын театрын гадна талбайд 17:00 цагт зохион байгуулах юм.
СХД-т хүүхэд, залуучуудын дунд “Оpen mic” зохион байгуулна
