НИТХ-ын дарга А.Баяраас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр, “Агаарын бохирдол үүсгэж байгаа шалтгаан нөхцлүүдийг авч үзвэл гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа, автомашины утаа мөн бусад хүчин зүйлүүд бий. Утааны 55,6 хувийг ялгаруулж байгаа гэр хорооллын айлуудад хагас коксжуулсан нүүрс болон LPJ болон LNG газыг шилжүүлэх замаар агаарын бохирдолтой тэмцэж байна. Харин дараагийн ээлжид станц болон бусад уурын зуухуудаас гарч байгаа утааг бууруулахад анхаарч ажиллана.
Замын түгжрэлийн асуудлыг шийдэхэд хамгийн түрүүнд нийтийн тээвэр буюу метро, трамбай, хурдны замын асуудалд анхаарах шаардлагатай. Гаднын орнууд яагаад түгжрэлгүй байдаг вэ гэхээр хурдны замаа маш зөв зохицуулж чадсантай холбоотой. Тиймээс Улаанбаатар хотод зүүн, баруун чиглэлдээ хурдны зам тавьж өгвөл нийт түгжрэл 30-аас дээш хувиар буурах боломжтой. Мөн метро ашиглалтад орвол замын түгжрэл илүү багасна.
Энэ жилийн хувьд нийт 68 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Үүний 50 хувийг техник тоног төхөөрөмж, камержуулалтад зарцуулна. Үлдсэн 50 хувийг тодорхой төрлийн гэмт хэргийг 15 хүртэлх хувиар бууруулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотод тулгамдаж буй хэд хэдэн гэмт хэргийн асуудал байна.
- Нэгдүгээрт, Захилан.
- Хоёрдугаарт, Зодоон, маргаан.
- Гуравдугаарт, Хар тамхи.
- Дөрөвдүгээрт, Гэр бүлийн хүчирхийлэл. Эдгээр гэмт хэргүүдийг тус бүр 15 хувиар бууруулна гэсэн зорилт тавьж ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.
