Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ


Цаг уур орчны шинжилгээний газраас дараах мэдээллийг ирүүллээ. Өнөө өглөөний /2025.12.26/ 08:00 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин, Сэлэнгэ аймгийн Бугант, Баянгол, Орхон, Зэлтэр, Дархан-Уул аймгийн Шарын-гол, Төв аймгийн Угтаалцайдам суманд 21.0-25.0 см байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *