Замын-Үүд чиглэлд автобус явуулж эхэллээ


“Тэнгэр плаза” авто вокзалаас Замын-Үүд чиглэлд нийтийн тээвэр энэ сарын 25-наас буюу өчигдрөөс явж эхэлжээ. Тодруулбал, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-аас гаргасан Ютонг-СГ1 маркийн автобус “Тэнгэр плаза” авто вокзалаас мягмар, пүрэв, ням гарагуудад 22:00 цагаас Замын-Үүд чиглэлд явах юм. Тасалбарын хуювд том хүн 66,200, хүүхэд 33,100 төгрөгөөр зорчино. Тус автобус нь “Замын-Үүд” авто вокзалаас мягмар, пүрэв, бямба гарагт 19:00 цагаас Улаанбаатар чиглэлд хөдлөх юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *