10 жил гацсан “Онцгой” хотхоныг 2026 онд ашиглалтад оруулна


Онцгой байдлын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 2015 онд “Онцгой” хотхоныг барих ажлыг эхлүүлсэн. Гэтэл тус барилгын ажлын тендерт шалгарсан “Шонхорын хүсэл” компани нь БНХАУ-аас хөрөнгө татна гэх шалтгаанаар барилгын ажлыг 10 жил гацаагаад буй. Тус барилгад онцгойгийн 180 гаруй алба хаагч, ажилтан, энгийн 300 гаруй иргэн 1 орчим тэрбум төгрөгийг өгчээ. Захиалагчдын талаас энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулсан ч ашиг сонирхлын зөрчилгүй гэх хариуг өгчээ. Тэгвэл “Шонхорын хүсэл” компанийн захирал Ли Жин Фү 12-р сарын 25-нд захиалагчдад хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд 2026 онд барилгыг бүрэн ашиглалтад оруулахаа амласан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *