Төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүй зөвхөн мэдэгдэл илгээдэг зохицуулалтыг хуульчилна


Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Уг хуульд зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зах зээлд нэвтрэхэд аж ахуйн нэгжүүдэд тулгардаг саад хоригийг багасгах, хуульд нийцээгүй захиргааны хэм хэмжээний акт, журмаар холбогдох харилцааг зохицуулж, зөвшөөрөл олголтыг хүндрүүлж байгааг арилгах зохицуулалтыг хуулийн хүрээнд бүрдүүлнэ хэмээн үзэж байна. Зөвшөөрлийг цахим болгож, зөвшөөрөл авах нөхцөлийг шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал аливаа зөвшөөрлийг хүсэхдээ төрийн байгууллага руу зөвхөн мэдэгдэл цахимаар илгээх бөгөөд ямар нэгэн хариу зөвшөөрөл хүлээлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг бизнес эрхлэгчдэд олгоно хэмээн тайлбарлаж буй юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *