“Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна


“Шар гэгээ” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн баг уран бүтээлчид дараагийн уран бүтээлээ толилуулахад бэлэн боллоо. Энэ удаад тэд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн “Задлаагүй захиа” уран сайхны кино бүтээжээ. “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” компанийн хамтран бүтээсэн уг киног 2026 оны эхний сард үзэгчдэд толилуулна.

Киноныхоо нээлтэд зориулан “Задлаагүй захиа” кино багийнхан “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна. Аавдаа байнга хэлж чаддаггүй ч зүрхэндээ тээж явдаг талархал, уучлал, дурсамж, хайр, гуниг, бахархал зэрэг сэтгэлийн үгсээ захидал хэлбэрээр бичнэ.

Уралдааны зорилго:

Эцэг хүний үнэ цэнэ, хайр, хариуцлагыг сануулж, хүмүүсийн зүрхэнд хадгалагдаж үлдсэн аавдаа хэлж амжаагүй үгсийг цаасан дээр буулгах, гэр бүлийн дотно харилцааг дэмжихэд оршино.

Хамрах хүрээ:

  • 16 нас хүртэл
  • 17-аас дээш насны гэсэн хоёр ангиллаар захидлыг шалгаруулна

Тавих шаардлага:

  • Монгол хэлээр бичнэ. Өмнө нь хаана ч нийтлэгдээгүй, бусдын бүтээлийг хуулбарлаагүй, өөрөө бичсэн байх ёстой. Үгийн тоог хязгаарлахгүй.
  • Захидлын эхэнд эсвэл төгсгөлд оролцогчийн овог, нэр, нас, холбоо барих утасны дугаараа заавал бичнэ.

Уралдаан дүгнэх журам:

Шүүгчдийн баг захидлуудыг нэр нууцлан үнэлж, эцсийн шийдвэрийг гаргана.

Шагналын сан: 

  • 1.000.000 төгрөг
  • Хэвлэн нийтлэх

Шалгарсан захидлыг “Задлаагүй захиа” цахим хуудсанд нийтэлнэ.

Захидал хүлээн авах хугацаа: 2026.01.30 хүртэл

Зохион байгуулагч: Aranjin Pictures – Аранжин Пикчерс

Захидал хүлээн авах шуудангийн хаяг: ХУД, 19-р хороо, Богдын гудамж, Тайж групп, 12-р байр, 5 тоот

И-мэйл хаяг: marketing@somedia.mn


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *