Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих Мөрөн–Улиастайн чиглэлийн 261.8 км авто замын төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулахаар боллоо. Өнөөдөр /2025.12.25/ сонгон шалгаруулалтын ажлын хэсэг төслийн талаарх мэдээллийг оролцогч компанийн удирдлага болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлд танилцууллаа.
Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан уг төслийг 2025 оны 8 дугаар сарын 27-нд Засгийн газрын хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар сонгон шалгаруулалтын урилгыг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр нээлттэй зарласнаас “Хургатай хайрхан” ХХК, “Сүлдэт харгуй”, “Таванбогд офф роүд ХХК” зэрэг гурван компани оролцох сонирхлоо илэрхийлээд байна.
