Мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл тэргүүлжээ


Улсын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн байна. Малын тоог төрлөөр нь авч үзвэл,

  • Адуу 5.1 сая болж 9.5 хувь,
  • Үхэр 5.4 сая болж 7.2 хувь,
  • Тэмээ 501.3 мянга болж 4.3 хувь,
  • Ямаа 23.2 сая болж 1.1 хувиар өссөн байна.

Тэгвэл хонь 23.9 сая болж 2.6 хувиар буурчээ.

Нийт мал сүрэгт эзлэх хувь

  • Хонь 41.1 хувь,
  • Ямаа 39.9 хувь,
  • Үхэр 9.4 хувь,
  • Адуу 8.8 хувь,
  • Тэмээ 0.9 хувийг эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.3 сая толгой мал, Өвөрхангай аймаг 5.1 сая толгой, Архангай аймаг 4.4 сая толгой Баянхонгор аймаг 4.2 сая толгой, Төв аймаг 4.1 сая толгой мал тоолуулаад байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *