Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд ирэх онд 68 тэрбум төгрөгийн төсвийг баталжээ


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд ирэх онд 68 тэрбум төгрөгийн төсвийг баталжээ. Үүний 50 хувийг нь камер, тоног төхөөрөмжид зарцуулах аж. Ирэх 2026 онд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлууд болох залилан, зодоон, хар тамхины хэрэглээг тус бүр 15 хувиар бууруулахаар тооцоолсон байна. Үүнд камерын хяналт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм. Цаашлаад хар тамхины эсрэг томоохон ажлуудыг хийж 7-8 үндсэн хөтөлбөрийг гаргаж, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг сайтар хийхээр төлөвлөсөн талаар НИТХ-ын дарга А.Баяр мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *